Бидний тухай

Мэргэжлийн ур чадвараар бид бүтээнэ
2001 оноос “Эм Жи Эл Энержи” ХХК нэртэйгээр эрчим хүчний 0,4-220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, цахилгаан тоног төхөөрөмжийн засвар угсралт, үйлдвэрлэлийн болон орон сууцны монтажийн ажлуудыг гүйцэтгэх чиглэл, зорилготойгоор мэргэжлийн ажлын бүрэлдэхүүнтэй бие даан үйл ажиллагаа явуулж байна.

Компанийн ажиллагсад нь эрчим хүчний байгууллага болон 35, 110, 220 кВ-ын цахилгаан тоноглолын ашиглалт, угсралтын ажлаар 4-30 жил ажилласан, 86 хувь нь мэргэжлийн болон аюулгүй ажиллагааны IV ба түүнээс дээш зэрэгтэй дадлага туршлагатай монтёр, инженер техникийн ажилчдаас бүрдсэн мэргэжлийн баг хамт олон ажиллаж байна.